MN

QR код гэж юу вэ?

“QR код” гэдэг нэр томъёо нь “түргэн хариу өгөх код” гэдэг үгний товчилсон хэлбэр юм. Үүнийг хялбар байлгахын тулд, тэдгээр нь “дөрвөлжин зураасан код” байдаг бөгөөд Японы Автомашины Үйлдвэрт анх бий болгон ашиглаж эхэлсэн байдаг. Хэрэглэгчээс ухаалаг утас руу мэдээллийг дамжуулахад хэрэглэгддэг байсан ба тэдгээрээс цөөхнийг дурдвал хуанлийн үйл явдал, утасны дугаар, текст мессэж, бүтээгдэхүүний деталь, хадгалсан имэйл мессэж гэх мэт асар их мэдээллийг хадгалж чадна. Тэдгээр нь, дэвшилтэт, компьютерээр уншуулж болох UPC зураасан кодтой адил үүрэг гүйцэтгэх ба бараа бүтээгдэхүүний баглаа боодол, бизнесийн цонх, зарлалын самбар, хаяг пайз, нэрийн хуудас, зар сурталчилгаа зэрэгт хэрэглэгдэж болно мөн түүнчлэн бүтээгдэхүүнийг мөшгих ба тухайн зүйлсийг танин мэдэхэд хэрэглэгдэнэ.

QR кодыг уншихын тулд, танд Андройд утсанд зориулсан “QR droid”, iOS-д зориулсан “RedLaser”, ухаалаг утас буюу таблет дээрх Blackberry-д зориулсан “QR code Scanner Pro” гэх мэтийн QR код уншигч апп байх ёстой. QR аппыг ажиллуулахад камер автоматаар идэвхжих болно. QR кодыг камерын урд тааруулаад QR аппын дохио дуугарч, кодны хадгалж буй бүх мэдээллийг харуулах хүртэл төхөөрөмжөө хөдөлгөхгүй барь. Зарим аппууд нь таны вэб хөтчийг идэвхжүүлэх ба кодонд хадгалагдсан мэдээллийг агуулсан вэб холбоос руу таныг чиглүүлэх болно.

QR кодыг хаана, хэрхэн ашигладаг вэ?

Өөрийн тухай мэдээллийг тараахаас эхлээд бизнесийнхээ маркетингийн шийдэл хүртэл QR кодыг ашиглах олон арга зам байдаг. QR кодыг хэрэглэж болох хэдэн арга зам доор байна (QR кодыг бизнест хэрэглэх талаарх нарийвчилсан мэдээллийг энэ холбоосоор авна уу):

Нэрийн хуудас / Сурталчилгааны материал

Та QR кодыг өөрийн нэрийн хуудас, каталог, товхимол дээрээ хэвлэж болох бөгөөд ингэснээр тэдгээр нь таны холбоо барих мэдээллийг ухаалаг утасны хаягийн дэвтэр лүү илгээж эсвэл таны бизнесийн дэлгэрэнгүй тайлбартай вэб хуудсыг харуулах болно. Үүнийг цамцнаас эхлээд зарлалын самбар,нисэх онгоц хүртэл юун дээр ч, хаана ч хэвлэж болно.

Үйл ажиллагааны тасалбар

Хэрвээ та үйл ажиллагаа зохион байгуулагч бол, RSVP хуудас (Францаар, “répondez s'il vous plaît”) болон тухайн үйл ажиллагааны GPS солбицолтой холбосон үйл ажиллагааны тасалбарт QR кодыг нэм, ингэснээр боломжит зочин өөрийн оролцох эсэхээ баталгаажуулж, тэр газрыг өөрийн ухаалаг утсан дах GPS жолоодлогын апп дээрээ тэмдэглэх болно.

Бүтээгдэхүүний баглаа боодол/ Бүтээгдэхүүн мөшгих / Бодит цаг хугацаан дах хэрэглэгчийн шүүмж

Та хэрэглэгчээ өөрийн бизнес болон бараа бүтээгдэхүүнийхээ вэб хуудастай холбохын тулд эцсийн бүтээгдэхүүнийхээ баглаа боодолд QR кодыг нэмж болно. Вэб хуудасны холбоос нь, бүтээгдэхүүний тайлбар, үүний үр ашиг, хэрэглэгчийн үйлчилгээний төвийн холбоо барих мэдээлэл ба компаний ерөнхий мэдээлэл зэргийг агуулж болно.

QR Кодын Төрлүүд

Үндсэн хоёр төрлийн QR код байдаг: динамик ба статик.

“Амьд QR код” гэж мөн нэрлэгддэг динамик код

Нэгэнт үүсгэсэн бол, үндсэн эцсийн мэдээллийн холбоосыг кодыг оролцуулахгүйгээр засч болно. Уншуулах үед динамик код нь, өгөгдлийн санд хадгалагдаж, тухайн уншуулсан кодтой харилцан ажиллахаар программчлагдсан тодорхой заавар хадгалагдаж байгаа сервер рүү таныг чиглүүлэх болно. Тэдгээрийг нэг л удаа үүсгэж, хэрэглэдэг учраас динамик код нь эвтэйхэн байдаг бөгөөд үүнийг уншуулахад гарч ирэх мэдээллийг өөрчилж болдог.

Статик код

Динамик кодоос ялгаатай нь, статик QR код нь мэдээллийг шууд текст байдлаар хадгалдаг буюу хоёрдогч холбоосуудаар дамжихгүйгээр вэб хуудсыг шууд гаргадаг. Энэ нь, мэдээлэл буюу вэб холбоосыг өөрчилж засч болохгүй гэсэн үг юм (та тухай бүртээ шинэ статик код үүсгэх хэрэгтэй болно). Өөрсдийн байнгын өөрчлөгддөггүй мэдээллийг (жишээ нь., өөрсдийн төрсөн огноо, цусны төрөл) агуулсан код хүсдэг хүмүүст статик код маш зохистой.

Аль нь илүү дээр вэ: динамик уу эсвэл статик код уу?

Статик код нь шууд хэрэглэгдэх мэдээллээс бүрддэг. Эдгээр код дах мэдээллийг та удирдах, хянах боломжгүй гэсэн үг юм. Шаардлагатай үед та өмнө нь хэвлэсэн материалаа дахин хэвлэхгүйгээр гарч ирэх мэдээллийг өөрчилж болдоггүй учраас энэ кодууд нь маш төвөгтэй байдаг.

Динамик код нь, ямар мэдээллийг одоо харуулах вэ, эсвэл ямар вэб холбоос руу чиглүүлэх хэрэгтэй вэ гэсэн мэдээллийг хадгалсан тусгай вэб серверийн холбоосуудаас бүрддэг. Энэ нь та тухайн динамик кодыг мөшгөж (статистикийн мэдээллийг цуглуулж) мөн кодны бүтцийг өөрчлөхгүйгээр эцсийн мэдээллийн вэб хуудасны холбоосыг өөрчилж, засч болно гэсэн үг юм. Та өмнө нь хэвлэсэн материалаа дахин хэвлэх хэрэггүй гэдэг утгаараа энэ нь динамик кодыг нийтлэг болгож байгаа юм. Хийх хэрэгтэй зүйл чинь ердөө л эцсийн вэб холбоосыг өөрчлөх явдал бөгөөд статик кодын хувьд ийм боломж байдаггүй. Динамик кодын харуулж байгаа мэдээллийг хэвлэгдсэнийх нь дараа ч хянаж болно гэдэг байдал нь, статик кодтой харьцуулахад динамик кодыг илүү их сонгоход хүргэдэг ба статик кодыг хэрэглэсний дараа өөрчлөхөд маш хэцүү (жишээ нь, асар их хувь хэвлэгдсэн үед кодны мэдээллийг бодитоор гаргах боломжгүй байх).

Динамик кодын хувьд мэдээллийг боловсруулах серверийг шаарддаг байхад статик код нь ямар ч технологийн шаардлага тулгадаггүй учраас үнэгүй салбарт өргөнөөр хэрэглэгдэж болох юм. Тиймээс, үнэгүй QR код санал болгодог вэбсайтууд нь ихэвчлэн статик QR кодыг үнэгүй харин динамик QR кодыг төлбөртэйгээр санал болгодог.

TrustThisProduct-аар та юу хийж болох вэ?

TrustThisProduct үйлчилгээ нь, Me24.info, About24.info, MyPet24.info гэсэн домайнаас гурван үнэгүй динамик кодыг үүсгэж, хянаж удирдах боломжийг (үнэгүй) санал болгодог. Үүний зэрэгцээ, эдгээр динамик код нь (оролцсон серверүүдийн хувьд), олон серверийн нөөц ба газарзүйн DNS (домайн нэрийн систем)-ийн танигчтай TrustThisProduct-ын бизнес технологийн суурь дээр үндэслэсэн сервер байх болно.

Хэрвээ та ажил олгогч буюу бизнесийн төлөөлөгч бөгөөд өөрийн бизнестээ динамик QR кодыг хэрэглэхийг хүсч байвал бид таныг TrustThisProduct үйлчилгээний бизнесийн хэлтэст бүртгүүлэхийг зөвлөж байна (вэбсайтын холбоос: PVCode.com). Та мөн гурван динамик QR кодыг үнэгүй үүсгэж, үйлчилгээний нэмэлт функцуудыг (жишээ нь, мэдээллийг хэрэглэгчийн хэл дээр автоматаар харуулах, TrustThisProduct.com домайнаас мэдээллийг харуулах, олон-хэрэглэгчтэй бүртгэл, маркетингийн нэмэлт мэдээллийг цуглуулах ба бусад функцууд) хэрэглэх боломжтой. TrustThisProduct-ын бизнес хувилбарын талаар илүү мэдээлэл авахын тулд мэдээллийн товхимлыг үзнэ үү.

Дүгнэлт

QR код нь бараг зардалгүйгээр хэрэглэгчид болон хамтрагчдаа их хэмжээний хэрэгтэй, найдвартай мэдээллээр хангах боломжийг танд олгодог учраас бизнесүүдийн дунд илүү түгээмэл болсоор байна. Хэрвээ танд манай үйлчилгээний талаар ямар нэгэн асуулт буюу шинэ санаа байгаа бол хуудасны төгсгөлд байгаа маягтаар дамжуулан бидэнтэй холбогдоно уу: бид Тантай ярилцахдаа үргэлж баяртай байх болно!

TrustThisProduct®:

Copyright © 2014-2016, PVCode LLC
Төвөгтэй зүйлийг бид хялбаршуулдаг

Үндсэн хуудас